Үйл ажиллагаа

АА юу хийдэг вэ?

  1. АА-гийн гишүүд нь архинаас гарахад тусламж эрэгч хэнтэй ч туршлага хуваалцдаг, хаанаас яаж ирсэн байх нь хамаагүй АА-д ирсэн архи уудаг хүн бүрт тэд нэгбүрчлэн хандаж халамжлан тусладаг.
  2. Бидний 12 алхамдаа тодорхойлсон А.А-ийн хөтөлбөр маань тухайн архичинд архигүйгээр амьдралаас тааламж авах арга замыг санал болгодог.
  3. Энэ хөтөлбөрийг А.А-гийн бүлгэмийн цуглаануудаар хэлэлцдэг.
    • Нээлттэй ярих цуглаан – архи уудаг, уудаггүй бүх хүмүүст зориулсан. (А.А-гийн нээлттэй цуглаанд суух нь А.А гэж юу болох, ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдэггүй зэргийг олж мэдэх хамгийн сайн арга юм.) Ярих цуглаан дээр А.А-гийн гишүүд “Өөрсдийн түүх намтараа ярьцгаана “, “ Тэд архи уудаг байсан тухайгаа, А.А-д хэрхэн ирсэн, А.А-д ирсэнээр амьдрал нь хэрхэн өөрчлөгдсөн тухайгаа ярьцгаана.”
    • Нээлттэй хэлэлцэх цуглаан – нэг гишүүн архи уудаг байсан тухайгаа товч яриад дараа нь А.А-д ирж архинаас гарах талаар буюу хэн нэгний хөндсөн архидалттай холбоотой асуудлаар хэлэлцүүлэг хөтлөн явуулна.
    • Хаалттай хэлэлцэх цуглаан - Нээлттэй хэлэлцэх цуглаантай адил явагдана, гэхдээ зөвхөн архинд орчихсон хүмүүс буюу А.А-д орох хүсэлтэй хүмүүст зориулагдсан.
    • Алхмын цуглаан – (голдуу хаалттай) 12 алхмын аль нэгнийг хэлэлцэнэ.
    • А.А-гийн гишүүд мөн эрүүлжүүлэх болон эмчилгээний газруудад цуглаан хийнэ.
    • А.А-гийн гишүүд ААҮАТ / Архинаас Ангид Үйл Ажиллагааны Төсөл /, СЖҮБ /Согтуугаар Жолоо Үл Барих / зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд А.А-гийн тухай танилцуулах цуглаан хийх хүсэлтийг хүлээн авч болно. А.А-гийн тухай ийм цуглаанууд нь ердийн А.А-гийн цуглаанууд биш юм.

АА нь юуг хийдэггүй вэ?

  1. Архичдыг архинаас ангижруулах эхлэл санаачлага гаргах.
  2. Гишүүнд элсэхийг гуйж хөөцөлдөх.
  3. Судалгаа хийх буюу түүнийг санхүүжүүлэх.
  4. Ирц бүртгэх буюу хүний өмнөх явдлыг бичиж хадгалах.
  5. Нийгэм хамгаалалтын байгууллагуудын “хороодтой” нэгдэх
  6. Гишүүдээ дагаж мөрдөх буюу тэдэнд хяналт тавихыг оролдох.
  7. Эмнэлгийн болон сэтгэлзүйн оношлогоо, төлөвлөлт хийх.
  8. Архинаас гаргах, асран халамжлах үйлчилгээ явуулах, эмнэлэгт хэвтүүлэх, эм тариагаар хангах буюу өөр нэг эмнэлгийн болон сэтгэл мэдрэлийн эмчилгээ хийх.
  9. Гэр бүлийн асуудлаар болон нарийн мэргэжлийн зөвлөгөө өгдөггүй.
  10. Шашны үйлдлийг санал болгох
  11. Архины тухай боловсрол олгох ажил явуулах.
  12. Орон байр, хоол хүнс, хувцас хунар,ажил төрөл, мөнгө төгрөгөөр хангах эсвэл өөр ямар нэг төрлийн ахуйн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх.
  13. Үйлчилгээ үзүүлснийхээ төлөө ямар нэг мөнгө авах буюу А.А-гийн бус эх сурвалжаас аливаа хандивыг аль болох авахгүй байх.
  14. Батлан даалтын газар, хуульч, шүүхийн ажилтан, нийгмийн байгууллага, ажлын газар зэрэгт тодорхойлолт бичиг гаргаж өгөх.
 


Монголын АА төв 2008-2011