|
Архичид аминчлахуй нийгэмлэгийн арван хоёр уламжлал нь бүлгүүдийн цаашдын өсөлт дэвшилтийг баталгаажуулах зорилгоор АА-гаас санал болгож буй зарчмууд юм.
- Бид нийтлэг эрх ашгаа урьдал болгоно. Хувь хүний архинаас гарах нь АА -гийн нэгдэл нягтралаас хамаарна.
- Манай хамт олны эрхэм зорилго бол бидний хамтын ухамсарт цогцлон бүтсэн бурханы хайрыг хүртэх явдал юм. Биднийг удирддаг хүмүүс бол итгэмжлэгдсэн туслагчид бөгөөд тэд захиран тушаадаггүй.
- АА-гийн гишүүн болоход шаардлагатай ганц зүйл бол архи уухаа болих чин хүсэл юм.
- Бусад бүлгүүд буюу АА-д бүхэлд нь хамаарахаас бусад асуудлаар бүлгэм бүр бүрэн биеэ даасан байх ёстой.
- Бүлгэм бүрийн ганц үндсэн зорилго нь архинд зовж шаналж яваа хэнд ч гэсэн хүрч ажиллах явдал юм.
- АА-гийн бүлгэм нь хэзээ ч ямар нэг зүйлийг батлан зөвшөөрч, санхүүжүүлэх, АА-гийн нэрийг ямар нэг төрөл буюу гадны баайгууллагад ашиглуулах ёсгүй, энэ нь мөнгө, өмч, нэр хүндтэй холбоотой асуудлаас болоод биднийг анхдагч зорилгоосоо хазайхад хүргэж болох юм.
- АА-гийн бүлгэм бүр аль болох гадны тусламж авахгүйгээр өөрийнхөө хүчинд бүрэн тулгуурлах ёстой.
- Архичид Аминчлахуй нийгэмлэг хэзээд мэргэжлийн бус байгууллага байна, гэхдээ манай төвүүдэд тодорхой мэргэжлийн хүмүүс ажиллахыг үгүйсгэхгүй.
- АА нийгэмлэгт хэзээ ч удирдлагын чанд тогтолцоо хэрэггүй, гэхдээ үйлчлүүлэгчиддээ шууд захирагддаг тусгай албад хороод байгуулж болно.
- Архичид Аминчлахуй нийгэмлэг өөрийнх нь үйл ажиллагаанд хүртээлгүй ямар нэг асуудлаар санал бодлоо илэрхийлэхгүй, тийм учраас АА-гийн нэрийг олон нийтийн ямар нэг маргаан мэтгэлцээнд ашиглаж болохгүй.
- Бид олон нийттэй харьцахдаа суртал ухуулга хийх биш, харин үзэл бодлоороо өөртөө татахыг урьдал болгоно, хэвлэл мэдээллийн бүх түвшинд хувь хүний нэрийг ямагт нууцлана.
- Хоорондоо аминчлангуй байх нь бидний бүх уламжлалын оюун санааны суурь дэвсгэр болж, улмаар бидэнд хувь хүний асуудлаас өмнө зарчмын асуудал тавихад тус болно.
|
|
|
|
|