|
Архичид аминчлахуй нийгэмлэгийн арван хоёр алхам нь архинаас ангижрах хөтөлбөрийн цөм юм.
- Бид амьдралд хөл алдаж, архинд толгойгоо мэдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
- Биднээс илүү агуу хүч бидэнд эрүүл саруул ухааныг дахин өгнө гэдэгт итгэсэн.
- Бид өөрсдийнхөөрөө ойлгож байгаа тэр бурханд хүсэл эрмэлзлэл, амь амьдралаа даатгахаар шийдсэн.
- Өөрсдийнхөө зан суртахууны хэм хэмжээг тогтоож зоригтойгоор авч хэрэглэсэн.
- Буруу зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг бурханы өмнө, өөрсдийнхөө өмнө, бусдын өмнө хүлээн зөвшөөрсөн.
- Бурханаар зан чанарынхаа энэ бүх дутагдал доголдлыг арилгуулахад бүх талаар бэлэн болсон байсан.
- Бидний алдаа дутагдлыг арилгаж өгөхийг түүнээс хичээнгүйлэн гуйсан.
- Уурлуулж гомдоосон, муу юм хийсэн хүмүүсийнхээ нэрсийг гаргаж, тэдний өмнө буруугаа хүлээх хүсэлтэй болсон.
- Энэ нь тэднийг болон хэн нэгнийг эмзэглүүлэхгүй бол хаа явсан газраа тэр хүмүүсийн өмнө алдаагаа засч учруулсан хор холбогдлыг шууд арилгасан.
- Хувь хүний эрхэмлэвэл зохих зүйлийг эзэмшиж, гаргасан алдаагаа тэр дор нь хүлээдэг болсон.
- Бид өөрсдийнхөө ойлгож байгаа тэр бурхантай тогтоосон оюун санааны холбоогоо бэхжүүлэхийн тулд хүсэл зоригоо бидэнд мэдүүлж, түүнийг хүлээн авах хүч чадал хайрлахыг түүнээс залбиран гуйсан.
- Эдгээр алхмын үр дүнд оюун санааны тухай төсөөлөлтэй болж, энэ итгэлийг архи уудаг бусад хүмүүст түгээн дэлгэрүүлж эдгээр зарчмыг бүх ажил амьдралдаа хэрэгжүүлэхийг оролдсон.
|
|
|
|
|