Бид бүлгийнхээ хүрээнд өөрсдийнхөө овог нэрийг ашиглаж болно. Ингэхдээ бусад гишүүдийн нэрээ нууцлах эрхийг хүндэтгэж үзнэ. Зарим бүлгийн хувьд гишүүдээс сайн дурын үндсэн дээр өгсөн нэр болон утасны дугаарын жагсаалтыг хадгалдаг бөгөөд энэ жагсаалтыг зөвхөн бүлгийн гишүүд л ашиглах боломжтой. АА цуглаан дээр хэлсэн хувийн мэдээллийг бид цааш нь задруулахгүй. "Аноним" гэдэг үгээр бид хувь хүний нууцыг чандлан сахихаа амлаж байгаа билээ.
Тавдугаар уламжлал: Бүлэг бүр цорын ганц зорилгод хөтлөгдөх ба энэ зорилго нь архинд автаж шаналж байгаа хүмүүст энэ хөтөлбөрийн тухай мэдээг түгээж хүргэхэд оршино.